
айлчлалт хийхээр Орост ирсэн байлаа. Бямба гаригт түүнийг ерөнхийлөгч
Медведев өөрийн Москва орчмын өргөөндөө хүлээн авч уулзсан байна.
Ерөнхий
нарийн бичгийн дарга ерөнхийлөгчтэй орос хэлээр мэндлэн уулзахад нь
“агуу их орос хэлийг мэдэж байгаад нь” Медведев баяр хүргэв.
Тэд
дэлхийн олон чухал асуудлаар ярилцсан ба Йемен, Ливи, Кот-д"Ивуарын
талаар санал солилцов. Хойд Солонгосын зургаан талт хэлэлцээрийг сэргээх
шаардлагатай гэж тэд үзэв. Гэхдээ Дмитрий Медведев НҮБ-ын тогтоолын эрх
мэдлийг хэтрүүлж байгааг Бан Ги Мунд дуулгалаа. Тэрээр тогтоолыг
чөлөөтэйгээр хувьсган ашиглаж байгаад Орос дургүйцэж буйг сонсгожээ.
Тэд Японы атомын станцын ослын талаар ярилцан олон улсын өндөр
стандартын аюулгүй байдлыг энэ салбарт тогтоох хэрэгтэй гэсэн байна.
Ш.Мягмар