Сирид химийн зэвсэг хэрэглэсэн тагнуулын мэдээг ил болгов

Хуучирсан мэдээ: 2013.09.01-нд нийтлэгдсэн

Сирид химийн зэвсэг хэрэглэсэн тагнуулын мэдээг ил болгов

Жон Керри
Фото: Reuters / Gary Cameron

Америкийн тагнуулын албанд энэ сарын 21-ний өдөр өөрсдийн иргэдийн эсрэг Сирийн Засгийн газар химийн зэвсэг хэрэглэсэн тухай баримт материалтай байгаа гэнэ. Үүнийг наймдугаар сарын 30-ны өдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри тусгай мэдээлэлдээ хийлээ. Түүний мэдээллийг Төрийн департаментын сайтаар дамжуулсан байв.

Керри хэлэхдээ, Дамаск химийн зэвсэг хэрэглэсэн материалыг нууцаас гарган хэвлүүлсэн гэв. Баримтыг Америкийн хэвлэлүүд мөн The Wall Street Journal сонины сайт нийтэлжээ.

Химийн довтолгооны явцад Дамаскийн дагуул хотын 1429 хүн амиа алдсаны 426 нь хүүхдүүд байсан гэж америкийн баримтад өгүүлсэн байна. Мөн хаанаас химийн довтолгооны буудлагыг хийснийг Америкийн тагнуулчид тогтоосон гэж Керри мэдэгджээ. Энэ бол Сирийн эрх баригчдын хийж байгаа химийн довтолгооны эхнийх нь биш гэдгийг тэр онцлов.

Химийн зэвсэг хэрэглэсэн нь шийтгэлгүй үлдэх ёсгүй гэхдээ АНУ-ын цэргийн оролцоо нь хязгаарлалттай хэмээн Керри хэлэв.

АНУ ба барууны бусад орнууд эрх баригчид химийн зэвсэг хэрэглэсэн учраас Сирийн армийн байрлалуудад цохилт өгнө гэлээ. Дамаск өөрөө химийн зэвсэг хэрэглэсэн гэдгээ үгүйсгэж байгаа юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж