
Хэдийгээр амралтын өдөр таарч байгаа ч Боловсрол,
шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн захирамжийн дагуу Ерөнхий боловсролын болон их, дээд сургуулиудын хичээлийн шинэ жилийн нээлт өнөөдөр болж байна.
2013 оны хичээлийн шинэ жилийн нээлтийг
зохион байгуулах захирамжийн дагуу өнөөдөр сургуулиуд 08.00-08.40 цагийн хооронд хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж, 09.00-09.40 цагийн хооронд
ЕБС-ийн 1-12 дугаар ангийн бүх сурагчдад “Монгол нууц товчоо” хичээл заах ажээ. Үүний
дараа 10.00-10.40 цагийн хооронд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
“Хуулийн засаглал, хүүхдийн оролцоо” сэдвээр сурагчдад теле хичээл заах юм байна.
Теле хичээлийг уламжлалын дагуу МҮОНРТ-ээр шууд дамжуулна.
Харин цэцэрлэгүүдүүдийн хувьд
есдүгээр сарын 2-нд албан ёсоор нээлтээ хийж, хүүхдүүдээ хүлээж авна.