
Нээлтэй хэлэлцүүлэгийг нээж Амлалт нэхэх ард түмний холбооны удирдах зөвлөлийн гишүүн Г.Уянга үг хэллээ. Цаг агаар хүйтэн салхитай байгаа ч Сүхбаатарын талбайд цугласан иргэд нэмэгдсээр багцаагаар 200 гаруй хүн цуглаад байна. Хуралдайд хөдөө орон нутгаас болон нийслэлээс оролцож буй иргэд индэр дээр гарч үг хэлж байна. Тэд эрх баригчдыг өөрсдийн хүсэлтээр огцорч, болж буй үйл явдалд бодитой хандахыг уриласаар байна. Мөн иргэдийг талбай дээр ирж бүх ард түмний нээлттэй хэлэлцүүлэгт нэгдэхийг уриаллаа. Баянхонгор аймгийн төлөөлөл н.Чулуундорж Ерөнхийлөгчид хандан “Ард түмнийхээ энэ хэлэлцүүлгийг дэмжиж, 21 аймгаас ирж буй иргэдээ хүндэлж зөв шийдвэр гаргаач” хэмээн уриаллаа. Их хурайлдайд орон нутгаас одоо ч иргэд ирж байгаа гэж зохион байгуулагчид хэллээ.