“Хунгийн дуу” өнөөдөр нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.14-нд нийтлэгдсэн

“Хунгийн дуу” өнөөдөр нээлтээ хийнэ

Улсын Драмын Эрдмийн Театрын тайзнаа Оросын жүжгийн нэрт зохиолч  В.Красногоровын долоон жүжгийг таван найруулагч өөрсдийн тавилтаар дэглэн тавьж байгаа билээ. Өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн гарч буй тус долоон жүжгийн ээлжит нэгэн жүжиг өнөөдөр орой нээлтээ хийх гэж байна. “Хунгийн дуу” хэмээх тус жүжгийг Ардын жүжигчин, найруулагч Б.Мөнхдорж найруулгаар гол дүрд П.Цэрэндагва, Д.Мягмарнаран, Н.Сувд, Д.Ганцэцэг, Г.Урнаа, Б.Эрдэнэцэцэг нар тоглох юм байна. Уг жүжиг нь санаанд оромгүй инээдмийн болон уянгын шинж чанарыг нэгтэсэн байдаг. Жүжгийн үйл явдал хоёр чиглэлээр өрнөнө. Нэг чиглэлийн гол баатар нь уран бүтээлийн гацаанаас гарах гэсэн найруулагч. Нөгөө нь сүүлчийнхээ дурлалтай учирсан, нэрт жүжигчин эмэгтэй. Энэ баатрууд амьдралаа дүгнэж цэгнэх насандаа хүрсэн байна. Энэхүү жүжигт хун шувуу хайрын билэгдэл гэдгээрээ хүний хүнлэг сайхан сэтгэл, хүсэл мөрөөдөл, гэгээн хайрын тухай өгүүлнэ. Хунгийн дуу, сэтгэлийн дуу,  тэр ч бүү хэл уран бүтээлийн зам мөхөөгүй мөхөх ч ёсгүй, хүний сэтгэлд байгаа сайхан юм бүхэн мөнхийн байх ёстой гэсэн санааг  илэрхийлэх аж.
М.Анир
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж