
буюу Өлзий-Оршихыг онгироо сагсуу гэж олон хүн хэлдэг. Мань хүн өөрөө ч
үүнийг үгүйсгэдэггүй бөгөөд “Би ямар онгирч сагсуурлаа гээд хацрынх нь
улаан арилаагүй хөдөөний тэр мангар бацаан шиг сонгуульд нэр дэвшинэ гэж
гүйгээд байгаа биш. Харин гитар тоглож чаддагаараа би онгирдог. Яадаг
юм бэ, би өөрийгөө Монголын нэг номерын гитарчин гэж боддог” гэж итгэл
дүүрэн хэлэхдээ “нийтийн дууны ханхүү” МУГЖ С.Жавхланг “даапаалаад”
амжсан.
Үнэхээр гитар хөгжмийг “уйлуулдаг” эрхэм Өөжгий рок попынхон дундаа нэр
нөлөө бүхий нэгэн. Тэрээр өнгөрсөн 23-ны өдөр NTV телевизийн “Нандиагийн
шоу” нэвтрүүлэгт оролцож илэн далангүй ярилцлага өрнүүлсэн.Үргэлжлэлийг эндээс уншина уу.