М.В.Мясникович Монгол Улсад айлчилна

Хуучирсан мэдээ: 2013.08.30-нд нийтлэгдсэн

М.В.Мясникович Монгол Улсад айлчилна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхий сайд М.В.Мясникович 2013 оны 9 дүгээр сарын 3-5-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын үеэр Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхий сайд М.В.Мясникович Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Их хурлын дарга З.Энхболд нарт бараалхаж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягтай албан ёсны хэлэлцээ хийнэ.

Мөн айлчлалын үеэр харилцааны эрх зүйн баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Бүгд Найрамдах Беларусь  Улсын Ерөнхий Сайд Мясникович Михаил Владимировичийн товч намтар

1950 оны 5-р сарын 6-ний өдөр Минск тойргийн  “Несвижский” дүүргийн “Новый Снов” тосгонд  төрсөн.

  • 1967 онд  Снов тосгоны  дунд сургуулийг онц  дүнтэй төгссөн
  • 1972 онд  Брестийн барилгын инженерийн дээд сургууль
  • 1989 онд  Минскийн  Намын дээд  сургуулийг тус тус төгссөн.

Хөдөлмөрийн гараагаа хот төлөвлөлтийн “Минскпроект” институтэд техникийн хэлтсийн инженерээр эхэлсэн.

  • 1972-1973    Зөвлөлтийн армид цэргийн алба хаасан
  • 1973-1983   Минск хотын нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт инженер, ахлах инженер болон удирдах албан тушаалуудад ажиллаж байсан.
  • 1983-1984    Минск хотын Зөвлөлтийн дүүргийн гүйцэтгэх захиргааны дарга
  • 1984-1985  Минск хотын ардын депутатуудын   гүйцэтгэх  захиргааны орлогч  дарга
  • 1985-1986   Беларусийн  Коммунист намын Минск хотын намын хорооны нарийн бичгийн дарга
  • 1986-1990  Зөвлөлт социалист Бүгд Найрамдах Беларусь  Улсын  орон сууц, нийтийн аж ахуйн  сайд
  • 1990-1991  Зөвлөлт социалист Бүгд Найрамдах Беларусь Улсын Сайд нарын зөвлөлийн орлогч дарга, эдийн засаг, төлөвлөлтийн хорооны дарга
  • 1991-1994 Бүгд Найрамдах  Беларусь Улсын Сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга
  • 1994-1995    Бүгд Найрамдах  Беларусь Улсын Шадар сайд
  • 1995-2001  Бүгд Найрамдах  Беларусь Улсын Ерөнхийлөгчийн  тамгын газрын дарга
  • 2001-2004    Бүгд Найрамдах  Беларусь Улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч
  • 2004-2010    Бүгд Найрамдах  Беларусь Улсын Үндэсний шинжлэх ухааны академийн  Удирдах зөвлөлийн дарга
  • 2010 оны 10 дугаар сараас Бүгд Найрамдах  Беларусь Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байна.
  • Англи хэлний мэдлэгтэй.
  • Эхнэр, хоёр хүүхэдтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж