
Бүх ард түмний хэлэлцүүлэг Сүхбаатарын талбайд эхэллээ. Урлагийн тоглолтоор эхэлсэн хэлэлцүүлэг яг одоо Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Тэд өнгөрсөн өдрүүдэд хуралдаж есөн зүйл бүхий гуравдугаар тогтоол гаргасан. Энэхүү хуралдайгаар ард түмний дуу хоолойг эрх баригчдад хүргэх бөгөөд тогтоолоо өргөн барих юм байна. Тэд иргэдийг хүрэлцэн ирж нэгдэхийг уриалсаар байна. Зохион байгуулагчид хөдөө орон нутгаас иргэд ирж байхад нийслэлчүүд идэвхигүй байна гэж гомдоллож байна. Их хуралдайгаас төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргэх бөгөөд тэр талаар бид цаг тухайд нь мэдээлэх болно.