
Ким Чен Ун
Фото: Wong Maye-E / AP
Хойд Солонгосын эрх баригчид тус орны алдартай хэдэн дуучин, жүжигчдыг порно тараасан хэргээр шүүгээд пулеметаар буудан цаазалсан тухай Өмнөд Солонгосын “Чисон Ильбо” сонинд өгүүлжээ. Эх оронч дуу дуулдаг хоёр хамтлагийн жүжигчдийг эргэлзээ төрүүлэхээр агуулгатай сонирхогчдын кинонд тоглон түүнийгээ тарааж байсан гэж шүүсэн байна. Энэхүү видео нь Хятадын хар зах дээр гарч ирсэн байжээ.
Буудуулсан хүмүүсийн нэг нь дуучин эмэгтэй Хен Сон Вол гэнэ. Уг эмэгтэйг Хойд Солонгосын лидер Ким Чен Уны найз бүсгүй байсан гэдэг. Тэдний харьцаа арваад жилийн өмнө тэр үеийн лидер Ким Чен Ирийн шахалтаар тасарчээ.
Олны өмнө тэднийг цаазлахад жүжигчдийн хамт ажиллагсад, тэдний гэр бүлийнхэнийг авчирсан байжээ. Ялыг гүйцэтгэсний дараа тэдний гэр бүлийнхнийг хөдөлмөрийн лагерьт явуулж, хоёр хамтлагийг тараасан байна. Хойд Солонгосын эрх баригчид дээрх мэдээлэлд ямар нэгэн тайлбар гаргасангүй.