
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр 58 дугаар сургууль, 14 дүгээр цэцэрлэгүүдийн нээлтэд оролцох бол УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нэгдүгээр сургууль дээр, УИХ-ын гишүүн Р.Бурмаа “Шинэ үе” дунд сургууль, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан тавдугаар сургууль, УИХ-ын гишүүн М.Батчимэг “Орчлон” ерөнхий боловсролын сургууль, УИХ-ын гишүүн О.Баасанхүү Орос гуравдугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд тус тус оролцох юм байна. Мөн Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг 55 дугаар сургууль, 137 дугаар цэцэрлэгүүдийн нээлтэд оролцох аж.
Ш.ЧИМЭГ