Арменчүүдийг хоморголон устгасны 96 жилийн ой

Хуучирсан мэдээ: 2011.04.25-нд нийтлэгдсэн

Арменчүүдийг хоморголон устгасны 96 жилийн ой

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама 96 жилийн өмнө Арменд болсон  ХХ зууны “аймшигт, зэрлэг балмад” үйл явдлын нэгэн болох 1,5 сая арменчуудыг хоморголон устгасантай холбогдуулан үг хэлсэн байна.

Обама хэлсэн үгэндээ өнгөрсөн үед болж өнгөрсөн энэхүү аймшигт хэргийн талаар бодит байдлаар чин үнэнийг нь хэлэх ёстой гээд түүхэн үйл явдлын талаар үнэн мөнийг нь сайтар тунгаан тогтоолгүй маргалдах нь  орчин үед “тогтворгүй байдал бий болгож”, амь үрэгдэгсдийн ариун дурсамжийг гутаан доромжлоход хүргэнэ гэж онцлон хэлжээ.

Ерөнхийлөгч Обама “Өнгөрсөн үеийн гунигт үйл явдлыг үнэн мөнөөр нь хүлээн зөвшөөрч, харилцан ойлголцох гүүр бий болгох нь манай улс үндэстнүүдийг улам хүчирхэг болгодог гэдгийг түүх бидэнд сургамжилж байна” гэж нотлон ярьжээ.

Турк улс 96 жилийн өмнө болсон хоморголон устгасан, аймшигт хядлагын үнэн мөнийг одоо хүртэл хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд Отоманы эзэнт гүрэн өөрийн нутагт гарсан арменчүүдийн зэвсэгт бослогын эсрэг тэмцэл явуулсан гэсэн байр суурьнаас хандаж  байдаг ажээ.

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж