
Мэдээлэл шуурхай удирдлагын төвд өчигдөр аюулт үзэгдлийн 10, гал түймрийн ес, авто тээврийн осол нэг, гэмт хэрэг, зөрчлийн 4140, яаралтай түргэн тусламжийн 2624 дуудлага тус тус иржээ. Ирсэн гэмт хэрэг зөрчлийн дуудлагыг шалгахад гэмт хэргийн шинжтэй 121 үйлдэл бүртгэгдэж, 107 хэргийн сэжигтэн холбогдогчийг тогтоон хариуцах нэгжүүд шалгаж байна. Харин яаралтай түргэн тусламж 552 хүнд үзүүлж, 130 хүнд зөвлөгөө өгчээ. Үүнээс төрөх 74, осол гэмтэл 68, гудамжинд ухаангүй согтуу байсан таван хүнийг холбогдох нэгжид хүлээлгэн өгч үйлчилсэн байна.