Уулзалтын эхэнд Шадар сайд хэлэхдээ мөнхийн хоёр сайн хөршийн уламжлалт найрсаг харилцаа стратегийн түншлэлийн түвшинд хүрч хөгжиж байгааг цаашид өргөжүүлэн, таны энэ удаагийн айлчлал хоёр орны харилцааг ахиулахад ихээхэн ач холбогдол өгнө гэдэгт итгэж байна гэлээ. Тэрээр Засгийн газар хоорондын комисс нь хоёр улсын худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, хил орчим бүс нутгийн харилцааг хөгжүүлэх гол хөшүүрэг байсаар ирсэн. Тиймээс ирэх комиссын ээлжит арвандолдугаар хуралдааныг энэ оны төгсгөлд ОХУ-д зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Бидний хамтын ажиллагааг урагшлуулах үүднээс Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын хэсгийн дарга С.И.Донскойтой хуралдаанаас өмнө хоёр талын уулзалт хийх хүсэлтэй байгааг дамжуулан дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.
ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд И.В.Моргулов цаг зав гарган хүлээн авсанд талархалаа илэрхийлээд, ойр дотно анд нөхдийнхөө дунд ирсэндээ баяртай байна гэсэн юм. Мөн тэрээр хоёр улс нь улс төрийн хүрээнд маш сайн харилцаатай байж, олон улсын тавцанд ч бие биенээ сайн ойлголцож байгаа хэдий ч худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыгн чиглэлээр санаанд хүртэл ажиллаж чадахгүй байна. Одоогоос 4 жилийн өмнө Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр яригдаж тохиролцсон асуудлуудаа шат шатаар ахиулан үр дүнд хүргэх нь чухал байна. Тиймээс ЗГХК-ын ээлжит хуралдааныг зохион байгуулахад өөрийн зүгээс дэмжин ажиллах болно гэлээ.
Монгол Улсын Шадар сайд, Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга Д.Тэрбишдагва ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд И.В.Моргуловыг хүлээн авч уулзлаа.