
Өдгөө 33 настай Жессика Симпсон хүүгээ төрүүлснээс хойш хэсэг хугацаанд хэвлэлийнхний хараанаас хол байсан ч саяхан Америкийн “Us Weekly” сэтгүүлд ярилцлага өгч, охин, хүүтэйгээ хамт авахуулсан зургаа нийтэлжээ. Жессика Симпсон хүүгийнхээ талаар “Хүмүүс түүнийг надтай адилхан байна гэлцдэг. Тэр бол гайхамшигтай хүү” хэмээгээд бусад амаржсан ээжүүдийн адил багагүй жин нэмсэн гэдгээ илэн далангүй хуучилсан байна.
Б.АНХТУЯА