
Шалгалтын явцад орон нутгийн MBS, ЛХА телевизүүдийн сэтгүүлчидтэй хамтран илэрсэн зөрчил дутагдлын талаар ард иргэдэд сурталчилж ажиллаа.
– Шалгалтаар аж ахуйн нэгж байгууллагууд гамшиг осол тохиолдсон нөхцөлд ажиллах ажил үүргийн томилгоо, гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийгдээгүй- 6
– Гал түймэр гарсан тохиолдолд мэдээлэх автомат мэдээлэгч байхгүй ажиллахгүй болсон-5
– Гал унтрааах анхан шатны багаж зэвсэглэмж /MNS5566-2005/ стандартын иж бүрдэл дутуу- 6
– Галын дотуур усан хангамжны иж бүрдэл дутуу-3
– Усны даралт шаардлага хангахгүй-1
– Аврах зам гарцын схем зураг шаардлага хангахгүй – 3 зэрэг нийт 24 зөрчил дутагдал илэрснийг Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн хугацаат үүрэг даалгавар, заавал биелүүлэх албан шаардлага өгөхөөр төлөвлөн ажиллаж байна. Шалгалт үргэлжилнэ.