
Эрдэмтдийн хийсэн дүгнэлтээр цаг уурын өөрчлөлт, хэт халах эсвэл хэт хүйтрэлт болох мөн хот суурин газрын агаарын бохирдол ийм төрлийн эмгэгийн эх үүсвэрийг бий болгож байгааг судлан тогтоожээ. Жирийн шороо тоосонцороос гадна хот суурин газрын автомашины утаа угаар, нэн ялангуяа дизель хөдөлгүүрт машинаас үүсгэж буй агаарын бохирдол сөрөгөөр нөлөөлж байгаа ажээ. Хот суурин газрын иргэд хөдөө орон нутгийн иргэдээс хоёр дахин илүү нүдний төрөлбүрийн эмгэгт өртөж байдаг байна.
Эрдэмтдийн хийсэн дүгнэлтээр нүдний харшил үүсгэдэг шалтгаануудын нэгэнд харшил үүсгэгч усаар дамжин газрын хөрсөнд нэвчин ордог бөгөөд хуурай цаг уур бий болсон нөхцөлд агаарт дэгдэж, нүдний харшлыг бий болгож эхэлдэг байна. Харшлын шинж тэмдэг нь нүд загатнах, хорсох, нүдний зовхи бүлцийн хавагнах зэрэг шинж тэмдэг бий болдог аж.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын холбогдох байгууллагын мэдээлснээр ийм төрлийн харшлын шинж тэмдгийг мэдэрсэн иргэд нэн даруй мэргэжлийн эмчид хандаж, вакцин хийлгэхийг зөвлөмж болгожээ.
Бэлтгэсэн Д.Пунцаг