Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, тогтвортой ажлын байраар хангах талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлогын дагуу ажлын байранд зуучлах, жижиг дунд бизнес эрхэлж буй иргэдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор багагүй ажил хийгдэж байгаа. Үүний хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд сурталчилах, зах зээлд гарц олж өгөх, төрийн байгууллагын зүгээс дэмжин хамтран ажиллаж урам зориг өгөх зорилгоор нийслэлийн Хөдөлмөрийн газраас “Бид бүгдийг чадна” үзэсгэлэн худалдааг 5 дахь жилдээ зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаанд 6 дүүргийн 50 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд бүтээлээрээ оролцож байгаа бөгөөд тэд эсгий урлал, арьс ширэн урлал, сүү цагаан идээ, шүрэн урлал зэрэг гар урлалын бүтээлээ олон нийтэд танилцуулж байна гэж Нийслэлийн Хөдөлмөрийн газраас мэдээллээ.
“Бид бүгдийг чадна” үзэсгэлэн, худалдаа болж байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүтээлээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна