Их хуралдайнхан цуглаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.04.25-нд нийтлэгдсэн

Их хуралдайнхан цуглаж эхэллээ

МАХН, “Эх орон-шударга ёс” хөдөлгөөнөөс зохион байгуулсан “Их хуралдай” өнөөдөр Сүхбаатарын талбайд үргэлжилнэ. Одоогоор Сүхбаатарын талбайд “Их хуралдай”-д оролцох хүмүүс цуглаж эхлээд байна. Манай сурвалжлагчийн газар дээрээс нь мэдээлснээр, төв талбайд барьсан гэрүүдийг тойрон хүмүүс цугларч эхэлсэн бөгөөд цагдаагийн алба хаагчид хамгаалалтад гарчээ. Хуралдай хэдэн цагаас эхлэх нь тодорхойгүй байна. Тэд өнөөдөр хуралдайгаа үргэлжлүүлэхээс гадна Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байгаатай холбогдуулан Засгийн газрыг огцруулах, Оюутолгойн гэрээг хүчингүй болгох шаардлага хүргүүлэх юм. Түүнчлэн МАН болон Ардчилсан намыг сайн дураараа татан буугдах, МАХН-ыг хуулийн дагуу бүртгэхийг шаардаж буй юм.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж