Хабаровск хотын ойролцоо Амур мөрний усны төвшин лхагва гаригийн өглөө 7,41 метрт хүрсэн тухай мужийн Онцгой байдлын албанаас мэдээлсэн байлаа. Хоногийн дотор голын ус 6 см-аар нэмэгдсэн байв. Тэр нь 1997 онд тогтоогдсон түүхэн 642 сантиметр гэсэн дээд төвшнөөс бараг нэг метрээр илүү байв.
Фото: Вячеслав Реутов / РИА Новости
Алс Дорнод хязгаарын Байгаль орчны хяналтын төвийн мэдээгээр Амур мөрний ус дахин нэмэгдэж, наймдугаар сарын сүүлийн хоёр хоногт 7,5 метрт хүрэх гэнэ.
Хабаровск мужийн Комсомольске-на-Амуре гэх хоёр дахь том хотын ойролцоо голын төвшин 7,22 метрт хүрсэн байв. Дээрх хоёр хотод онцгой байдлын дэглэм зарлажээ. Амур мөний сав нутагт долдугаар сард үер эхэлсэн юм. Гамшгийн бүсэд 40 мянган хүн байснаас 20 мянгыг нь нүүлгэжээ.
Алс Дорнодын холбооны тойрог дахь ерөнхийлөгчийн элч төлөөлөгч Владимир Пысин үерийн хохирлын урьдчилсан тооцоо нь 30 тэрбум рубль болоод байгааг хэллээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР