Хуучирсан мэдээ: 2013.08.29-нд нийтлэгдсэн

Аз жаргал бэлэглэ

via Erdenezuu Monastery Baasansuren

Инээж
байгаа хүүхэд ямар хөөрхөн харагддаг билээ дээ. Жаргалтай байгаа хүмүүс ямар
сайхан харагддаг билээ дээ. Бид чинь зовох гэж биш жаргах гэж бусдыг жаргаах
гэж л энэ хорвоод ирсэн юм шүү дээ. Таныг аль болох олон хүн баярлуул гэж нааш
нь явуулсан юм шүү. Зорилгоо битгий мартаарай. Та хэр их хүнийг баярлуулж чадах
бол? Таны жаахан үйлдэлд хэдхэн үгэнд хичнээн хүн баярлаж, инэ
эж хөхөрч, бүр дүүлэн нисэх бол? Та нэг сайн
тунгаагаад үзээрэй. Яадаг юм бусдыг баярлуулчих л даа. Та юу алдах юм бэ?
Утсаар ярь, мессеж бич. Гэнэтийн бэлэг барьчих. Битгий залхуур л даа. Бусдыг
баярлаж байгаа тэр нүдийг, танд баярласандаа яахаа мэдэхгүй байгаа тэр
догдлолыг, тэр мэдрэмжийг харах үнэхээр сайхан шүү дээ. Бусдад аз жаргал
бэлэглэхээс бүү төвөгшөө л дөө. Энэ чинь л чиний амьд яваа нь утга учир шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж