“Ажилтай, орлоготой монгол хүн” уралдаан зарлав

Хуучирсан мэдээ: 2013.08.29-нд нийтлэгдсэн

“Ажилтай, орлоготой монгол хүн” уралдаан зарлав

Хөдөлмөрийн яамны Хөдөлмөрийн Судалгааны институтээс “Ажилтай, орлоготой монгол хүн” сэдэвт илтгэлийн уралдаан зарлаад байна. Илтгэлийн уралдааны зорилго нь Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр эрдэмтэн судлаачид, хөдөлмөрийн яамны хамтын ажиллагааг хөгжүүлэх, судалгаа, эрдэм шинжилгээний ажилтнуудын бүтээлийг бодлого боловсруулах түвшинд ашиглах боломжийг нэмэгдүүлэхэд оршино.

Уралдаанд ирүүлэх илтгэлийн сэдэв:

  1. Хувийн хэвшил дэх цалин хөлсний системийг боловсронгуй болгох боломж арга зам  /Засгийн газрын оролцоо, салбарын оролцоо,  ажил олгогч, ҮЭ-ийн оролцоо /
  2. Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд төрийн гүйцэтгэх үүрэг, оролцоо
  3. Жижиг дунд үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг сайжруулах нөхцөл, боломж

1.0. Илтгэл шалгаруулах

Нэгдүгээр шат: Урьдчилсан шалгаруулалтын комисс дээрх сэдвийн хүрээнд ирүүлсэн нийт илтгэлүүдэд оноо өгөх замаар шаардлага хангасан илтгэлүүдийг 2013 оны 9 сарын 20-ны дотор шалгаруулах бөгөөд тус шатанд авсан оноо нь эцсийн шатны үнэлгээнд нөлөөлөхгүй.

Хоёрдугаар шат: Эхний шатанд шалгарсан илтгэлүүдийн хүрээнд онол практикийн бага хурал хийх ба илтгэгч нь 15 минутаас илүүгүй хугацаанд илтгэлээ танилцуулна. Хоёрдугаар шат нь МУИС-ын хичээлийн 1-р байрны дугуй зааланд 2013 оны 09 дүгээр сарын 23 -ний 10.00  цагт  болно.

2.1. Илтгэлд тавигдах ерөнхий шаардлага

  • Өгөгдсөн сэдвийн хүрээнд онол арга зүйн болон практик талаас нь судлан тодорхойлж, тэдгээрийн зүй тогтол, төлөв байдал, хэтийн хандлагын талаар,  шинэ шийдэл, санааг дэвшүүлсэн байх;
  • Эдийн засаг, нийгмийн шинжлэх ухааны онол арга зүйд үндэслэсэн сэдвийн сонголтыг зөв хийсэн байх;
  • Судлахуйн үндэс, арга зүй, арга, аргачлалыг илтгэл боловсруулахдаа өргөн ашиглаж, тэдгээрт тулгуурласан байх;
  • Мэдээлэл боловсруулах аргачлалыг зайлшгүй ашиглаж, бодит судалгаанд тулгуурласан байх;
  • Зохиогчийн эрхийн зөрчилгүй  судалгааны өргөн мэдээлэлд үндэслэсэн байх;

2.2. Илтгэлд тавигдах техникийн шаардлага

  • Илтгэлийг 8-10 нүүрэнд багтаасан байх ба хэвлэмэл болон электрон хувилбараар өгөх
  • Илтгэлийн мөр хоорондын зай 1.5, цаасны хэмжээ А4, зүүн талаас 3см, бусад талаас 2см, фонд – Ariаl (only unicode), үсгийн хэмжээ – 12-оор /MS Word/ бичигдсэн байх;
  • Фото зураг, зурагт хүснэгтүүд нь зөвхөн хар, цагаан өнгөтөй байна.  (энэ нь танилцуулга хийхэд хамаарахгүй)
  • Зураг дээрх үсэг, тооны өндөр нь ерөнхий текстийн үсэгний өндөртөй тэнцүү байх буюу 85% -иас багагүй байх;

3.0. Шагнал:

    1 дүгээр байр – сэдэв тус бүрт  /өргөмжлөл,   тус бүр 2.000.000 төгрөг/

    Тусгай байр – 3 хүртэл /өргөмжлөл, тус бүр 1.000.000 төгрөг/

Жич: Уралдаанд оролцогчдыг “Ажилтай орлоготой Монгол хүн” Үндэсний чуулганд урилгаар оролцуулна.

Илтгэл хүлээн авах эцсийн хугацаа:  2013 оны 9-р сарын 18

Илтгэл хүлээн авах газар: Хөдөлмөрийн ордон, Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Хөдөлмөрийн Судалгааны Институтийн Захиргааны алба 504 тоот өрөө, Утас: 70136988

Удирдамжийг бүрэн эхээр нь дараах хаягнаас татаж авч болно. www.mol.gov.mn болон www.labourinstitute.mn

Зохион байгуулагч
Хөдөлмөрийн яам
Хөдөлмөрийн Судалгааны Институт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж