Зам засварын ажлыг үргэлжлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2013.08.29-нд нийтлэгдсэн

Зам засварын ажлыг үргэлжлүүлж байна

Хоёр өдөр үргэлжлэн орсон усархаг борооны улмаас нийслэлд хийгдэж байгаа зам засвар, шинэчлэлтийн ажил түр зогсоод байсан. Харин өнгөрсөн шөнөөс эхлэн зам засварын ажлыг хэвийн үргэлжлүүлж эхэлсэн байна.

Одоогоор Чулуун-Овоогоос Тролейбусны эцэс хүртэлх зам, Доржийн гудамж, Үйлдвэрийн гудамж, Баянмонгол хорооллыг Нарны замтай холбох авто зам ба автомашины нүхэн гарц, Ард Аюушийн гудамжийг Жамсранжавын гудамжтай холбох авто зам, Нарны замын баруун хэсэгт буюу Төмөр замын вокзалаас баруун тийш чиглэлийн замын ажлуудыг гүйцэтгэж байгаа аж.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж