Майкл Дуглас, Кетрин нар завсарлага авав

Хуучирсан мэдээ: 2013.08.29-нд нийтлэгдсэн

Майкл Дуглас, Кетрин нар завсарлага авав

Холливудын домогт жүжигчин Майкл Дуглас болон Кетрин Зета Жонс нар гэрлээд 13 жил болсны эцэст түр хугацаанд завсарлага авч, тусдаа амьдрахаар болжээ. Энэ тухай Кетрин Зета Жонсын хэвлэлийн төлөөлөгч албан ёсоор мэдэгдсэн байна. Өдгөө 68 Майкл Дуглас 1998 онд Францад “Deauville” кино наадмын үеэр Кетрин Зета Жонстой танилцаж, хоёр жилийн дараа гэр бүл болсон аж. Удаан хугацаанд гэр бүлийн харилцаат нь тогтвортой байсан хосууд сүүлийн жилүүдэд Майкл Дугласын хорт хавдар өвчнөөс болж, багагүй бэрхшээлийг даван туулж байгаа юм.  Майкл Дуглас 2010 онд улаан хоолойн хорт хавдар өвчин туссан болох нь шинжилгээгээр тогтоогдсоноос хойш хорт хавдрын эмчилгээ хийлгэсээр байгаа аж. Үүний зэрэгцээ зарим эх сурвалжууд Майкл Дугласыг аман сексээс болж улаан хоолойн хорт хавдар туссан гэж мэдээллэх болсон хосуудын харилцаанд сэв суулгасан байж болох гэнэ.

Сонирхуулахад Майкл Дуглас, Кетрин Зета Жонс нар хоорондоо 25 насны зөрөөтэй ч хоёулаа есдүгээр сарын 25-нд төрсөн аж. Хосууд 13 настай Дилан, 10 настай Кэрис гэх хүүхдүүдтэй юм байна.

Майкл Дуглас анх Диандра гэх бүсгүйтэй 1977 онд гэр бүл болж, 1995 онд салсан боловч 2000 оныг хүртэл албан ёсоор гэр бүлээ цуцлуулаагүй байжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж