16,2 мянган тонн улаан буудай хураана

Хуучирсан мэдээ: 2013.08.29-нд нийтлэгдсэн

16,2 мянган тонн улаан буудай хураана

Энэ онд аймгийн хэмжээнд 10,6 мянган га-д үр тариа тариалснаас урьдчилсан байдлаар 16,2 мянган тонн буюу га-гаас 15,2 цн улаан буудай хураан авах төлөвтэй байна. Үүнээс 1,7 мянган тонныг ирэх оны тариалалтад, 2.0 мянган тонныг үрийн улсын нөөцөнд, 8.0 мянган тонныг нь Тариалан эрхлэлтийг дэмжих санд, 4.0 мянган тонныг гурилын үйлдвэрлэлд нийлүүлэхээр урьдчилсан байдлаар төлөвлөжээ.

Мөн 9.5 мянган тонн төмс, 15.9 мянган тонн хүнсний ногоо, 2.3 тонн тосны ургамал 400 тонн малын тэжээл хурааж авах аж.

Үр тарианы ургац өмнөх оны гүйцэтгэлээс 3.3 мянган тонноор, хүнсний ногоо 3.1 мянган тонноор тус тус илүү, төмс 4.6 мянган тонноор бага ургац хураан авах урьдчилсан баланстай байна.

Намрын ургац хураалтанд үр тарианы 32 комбайн, төмсний, хүнсний ногооны 17 хураагч техник ажиллах юм байна.

Х.СОЁЛ-ЭРДЭНЭ

Эх сурвалж: http://darkhanith.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж