
Сургалтад аймгийн 70 гаруй аж ахуйн нэгж, байгууллага, худалдаа үйлдвэрлэл эрхлэгчид оролцов. Сургалтын талаар орон нутгийн "Талын долгион" телевизээр ард иргэдэд сурталчлан хүргэлээ.
Баруун-Урт суманд жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэлээр "Ашид Өөлд" ХХК цагт 2000 ширхэг уут үйлдвэрлэх хүчин чадалтай цаасан болон даавуун уутны үйлдвэр үйл ажиллагаагаа эхлээд байгаа гэнэ. Үүний үр дүнд зарим худалдаа үйлдвэрлэл эрхлэгчид гялгар уутны хэрэглээг хязгаарлаж, цаасан уутыг нэвтрүүлж эхлээд байна.