
Өнгөрөгч долоо хоногт Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүү төрийн сангийн хэлтэс Шарга, Төгрөг, Тонхил, Дарви, Хөх морьт, Баян-Уул сумдын төрийн санг Засгийн газрын удирдлагын мэдээллийн системд холболоо. Ингэснээр төсвийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахад дөхөмтэй болох гэнэ. Оны эхний гурван сарын төвсийн зарцуулалт хяналт тавьж ажиллах талаар мэргэжилтнүүдэд заавар зөвлөгөө өгөх сургалт боллоо. Мөн төсвийн байгууллагуудын энэ сарын санхүүжилтыг тавьж олгосон талаар аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.
Ц.Мөнхзаяа