Г.Буяндоржийг баривчиллаа

Хуучирсан мэдээ: 2013.08.28-нд нийтлэгдсэн

Г.Буяндоржийг баривчиллаа

Мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан гэж эрэн сурвалжлагдаж байсан “Ноёд” группийн захирал Г.Буяндоржийг өнөөдөр баривчилж, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ. “Ноёд” группийн захирал Г.Буяндоржийг бусадтай бүлэглэн, их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт 2013 оны эхнээс Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж, хэргийг Нийслэлийн прокурорын газарт шилжүүлээд байсан юм. Нийслэлийн прокурорын газарт Г.Буяндорж нарыг сэжигтнээр татан, хэргийг ийнхүү хянаж, шалгаж байх үед Г.Буяндорж нь цаг хугацаандаа байцаалт өгөлгүй, сураггүй алга болсон тул түүнийг эрэн сурвалжилж эхэлсэн юм.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж