
Фото: Ariana Cubillos / AP
Тусгай албадын мэдээлсний дагуу колумбууд тус орны баруун хэсгийн Сан-Антонио-дель-Тачира гэх хилийн хот орчмоор наймдугаар сарын 13-нд орж ирсэн байна. “Шар хавтас” нэртэй тусгай ажиллагааны хүрээнд тэднийг хоёр хоногийн дараа зочид буудалд баривчилжээ. Харин мэдээллийг дөнгөж энэ долоо хоногийн эхээр гаргажээ.
Баривчлагдсан хүмүүсээс лазерийн хараатай хэдэн винтов буутай цүнх, сум, Колумбын армийн дүрэмт хувцасны арван иж бүрдэл мөн тэдний устгалд өртөх хүмүүсийн гэрэл зургийг илрүүлэн хураажээ.
Энэ хоёр хүн Венесуэлийн эрх баригчдын эсрэг хуйвалдаан зохион байгуулах 10 хүнтэй бүлэгт орж байсан гэнэ. Тэр бүлэг нь ерөнхийлөгч Николас Мадуро, парламентын дарга Диосдадо Кабельо нарыг устгах зорилготой байжээ. Одоо тусгай албаныхан уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажиллагааг зохиуцуулж байсан гэх Карлос Сальседо гэгчийг хайж байгаа ажээ. Хуйвалдааны лидер нь Давид нэрийн дор ажиллаж байсан Алехандро Кайседо Альфонсо (Alejandro Caicedo Alfonso) гэгч хэмээн Колумбын нэгэн сонинд өгүүлжээ.
Энэ мөрдөн байцаалт нь долдугаар сарын сүүлчээр эрх баригчдын илрүүлсэн гэх хуйвалдаантай холбоотой гэнэ. Тэр үед эрх баригчид уг хуйвалдааны ард Колумбийн ерөнхийлөгч асан Альваро Урибе Велес, Гондурасын ерөнхийлөгч асан Роберто Мичелетти Баин, АНУ-д дүрвэсэн Кубын коммунистыг эсэргүүцэгч, террорист Луис Посада Каррилес, колумби офицер, ТТГ-ын офицер нар зогсч байна гэж мэдэгдсэн байлаа. Хөлсний 150 цэргийг барин уг хуйвалдааныг зогсоосон гэж эрх баригчид хэлж байлаа.