Өнгөт мозайка цэлцэгнүүр хийх

Хуучирсан мэдээ: 2013.08.28-нд нийтлэгдсэн

Өнгөт мозайка цэлцэгнүүр хийх



Орц:


4ш 85гр желе
4 аяга халуун ус
17гр желатин
½ хүйтэн ус
1.5 аяга халуун ус
400гр молоко


85гр цаанаасаа амталсан, хэрэглэхэд бэлэн желатин дэссэрт буюу желе-г 1 аяга
халуун усанд сайн уусгана.

– Найруулсан цэлцэгнүүрээ хавтгай саванд хийж царцаана.
Цэлцэгнүүрээ амархан гаргаж авахын тулд саваа жоохон ургамлын тосоор
тослоорой.

– Найруулсан цэлцэгнүүрээ савандаа хийгээд хөргөгчинд дор
хаяж 3 цаг царцаана. Ийнхүү үлдсэн 3 төрлийн цэлцэгнүүрээ бэлдэнэ.

Өмнө
нь бэлдсэн 4 төрлийн цэлцэгнүүр маань царцсаны дараа молокотой цэлцэгнүүрээ
хийнэ.

-17гр цэвэр желатин дээр тал аяга хүйтэн ус хийж 3-5 мин
дэвтээнэ.

– Желатинаа дэвтэж байх хойгуур царцаасан цэлцэгнүүрээ
гаргаж ирээд жижиг дөрвөлжин хэрчиж бэлдэнэ.

-Амттанаа хийх саваа жоохон ургамлын тосоор тослоно.
-Жижиглэсэн цэлцэгнүүрээ бага зэрэг холиод савандаа хийж
тавина.

– Дэвтээсэн желатинаа дунд зэргийн саванд хийж 1.5 аяга
буюу 375 мл халуун ус хийж желатинаа хайлуулна.

-Желатинаа хайлсны дараа 400гр молоко хийж хутгана, тэгээд
хөргөнө.

– Хөрсөн желатинтай молокогоо өмнө нь бэлдэж тавьсан
цэлцэгнүүр дээрээ асгаад дор хаяж 8 цаг хөргөгчинд царцаана. Хонуулбал илүү
сайн.

– Бэлэн болсон цэлцэгнүүрээ савнаас нь хөмрөж гаргаад
зүсэж тавина.

Заавартай бичлэг: http://woobox.com/fydqgr/vote/for/873955


Эх сурвалж: http://www.sweetkitchen.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж