
Дотоодын нислэгийн компаниуд онгоц нисэх цагаас 24 цагийн өмнө тасалбараа буцаасан иргэдээс торгуулийн мөнгө авахгүй байхаар болжээ. Өмнө нь нислэгийн тасалбараа буцаасан үйлчлүүлэгчдэд үйлчилгээний шимтгэл нэрийдлээр тасалбарын үнийн дүнгийн 25-50 хувьтай тэнцэх мөнгөн торгууль ногдуулдаг байсан. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шалгалт явуулж, дотоодын нислэгийн компаниудад иргэдэд онооодог байсан дээрх торгуулийг төлүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ.
Д.ЖАРГАЛ