Путин, Медведев нарын зургийг галерейгаас хураажээ

Хуучирсан мэдээ: 2013.08.28-нд нийтлэгдсэн

Путин, Медведев нарын зургийг галерейгаас хураажээ

Оросын цагдаа нар Ерөнхийлөгч Владимир Путин болон Ерөнхий сайд Дмитрий Медведев нарыг эмэгтэй хүний дотуур хувцас өмссөн буйгаар зурсан зургийг уран зургийн галерейн үзэсгэлэнгээс хураан авчээ. ОХУ-ын Санкт-Петербург хотын “Museum of Power” уран зургийн галерейд байрлах ёжилсон зурагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нимгэн даашинзтай, Ерөнхий сайд Дмитрий Медведев хөхний даруулга, дотоож өмссөн байдалтайгаар зурагдсан аж. Энэхүү зургийг ОХУ-д дээд албан тушаалтыг доромжилж, гутаасан хүнд нэг жил хүртэлх хэмжээний хорих ял оноох хууль гаргасныг эсэргүүцэн зурсан байна. Цагдаагийн ажиллагааны улмаас “Museum of Power” уран зургийн галерей түр хугацаагаар хаалгаа барихад хүрсэн байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж