
Суданд энэ сарын дунд үеэс эхлэн орсон аадар борооны улмаас их хэмжээний үер болж, 50 орчим хүн амь үрэгдэж, 300 мянга гаруй хүн үерийн гамшигт өртжээ. Түүнчлэн Суданд энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж буй НҮБ-ын дөрвөн албан хаагч үерт өртсөн бүс нутагт ор сураггүй болсон байна. НҮБ-аас мэдээлснээр үерт ор сураггүй болсон энхийг сахиулагчид Мистерей хот хүрэх тусламжийн цувааг хамгаалан явж байсан аж. Одоогоор тэднийг аль улсын иргэн болох эсэхийг тодорхойлоогүй байна. Үүний зэрэгцээ аврах албаныхан ор сураггүй болоод байсан өөр хоёр энхийг сахиулагчийг эсэн мэнд олж аварчээ.
Суданы нийслэл Хартум хот сүүлийн 25 жилд болоогүй хэмжээгээр үерийн гамшигт өртөөд байгаа аж.
НҮБ-аас мэдээлснээр Суданы Дарфур мужийг 2003 онд босогчид гартаа авсанаас хойш 300 мянга гаруй хүн амь үрэгдээд байгаагийн ихэнхи нь өвчний улмаас нас баржээ. Суданы Дарфур, Унамид мужид НҮБ-ын Арабын холбооны 20 мянга орчим энхийг сахиулагч үүрэг гүйцэтгэдэг байна.
Б.АНХТУЯА