Такси үйлчилгээний үнэ нэмэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2013.08.28-нд нийтлэгдсэн

Такси үйлчилгээний үнэ нэмэгдэнэ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, нийслэлийн Тээврийн газар, такси компаниуд хэлэлцэж такси үйлчилгээний тарифыг 30 хоногийн дараагаас нэмэхээр болжээ. Тодруулбал, эхний нэг километрийн үнэ нь 1500 төгрөг, дараагийн километрээс эхлэн километр тутамд 1000 төгрөг болж нэмэгдэх гэнэ. Мөн хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг иргэдийг такси компаниудтай гэрээ байгуулан татвар төлөх, таних тэмдэг наах, 10-аас дотогш жил ашигласан зөв талдаа рультэй автомашинтай байх зэрэг шаардлага тавих гэнэ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж