
Малала нь охид эмэгтэйчүүдийн сурч, боловсрох эрхийн төлөө дуу хоолойгоо илэрхийлснээс болж, талибанчуудын золиос болсон билээ. Толгойдоо буудуулж, хүнд шархадсан ч Англид дараалсан хагалгаа хийлгэж, удаан хугацааны эмчилгээний үр дүнд өнгөрсөн зургадугаар сард хөл дээрээ дахин босч, Английн Бирмингем хотын охидын сургуульд сурч байгаа юм.
Үүний зэрэгцээ 16 настай Пакистаны тэмцэгч охин Малала энэ жилийн Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшээд буй юм.
Б.АНХТУЯА