
Шри Ланкын цагдаагийн газраас үнэрч нохойг хуримлуулах ёслол зохион байгуулжээ. Цагдаа нартай хамтран ажилладаг нийт найман хос нохой цэцгээр чимэглэж, тусгайлан зассан индэр дээр гарч, хүмүүсийн адил хуримын ёслол үйлдсэн аж. Нохойны хуримын ёслол зохион байгуулагчдын зүгээс хуримлагч жингэрүүдийг цагаан малгай, алчуур зэргээр гоёсон байсан бол эр нохдод улаан занги зүүсэн байжээ. Үнэрч нохдын хуримд эзэд нь гэрчээр байлцаж, индэр рүү хөтөлсөн бөгөөд хуримын ёслолыг 1000 орчим хүн үзэж сонирхжээ. Хуримын дараа шинэхэн гэрлэсэн хос нохдыг бал сарын аяллаар явуулахаар цагдаагийн бүхээгт тэргээр авч явсан гэнэ. Шри Ланкын цагдаагийн газраас нохойн хуримыг зохион байгуулсан нь тэжээвэр үнэрч нохдыг урамшуулах зорилготой гэж мэдэгдсэн ба энэ нь Соёлын сайдын зүгээс хүчтэй эсэргүүцэл, шүүмжлэл дагуулсан байна.
Шри Ланка нь өнгөрсөн 2011 онд цагдаагийн байгууллагад ашигладаг үнэрч нохдыг Нидерланд улсаас 70 сая рупий /526 мянган ам.доллар/-аар худалдаж авсан аж.
Б.АНХТУЯА