Их Британи Кипр дэх цэргийн хүчээ зузаатгажээ

Хуучирсан мэдээ: 2013.08.28-нд нийтлэгдсэн

Их Британи Кипр дэх цэргийн хүчээ зузаатгажээ

Сирийн эргээс 160 орчим км-ийн зайтай Кипр дэх нисэх бааздаа Их Британи цэргийн онгоцнуудыг нэмэн илгээж байгаа тухай  The Guardian сонин гэрч нарын ярианаас үндэслэн мэдээлэв.

Кипр дэх Британийн бааз, 2011 оны гуравдугаар сарын зураг.
Фото: Andreas Lazarou / AFP

Сүүлийн өдрүүдэд Британийн Нисэх хүчний C-130 онгоцнууд Кипрт нислэгтэй байсан мөн  Европоос аралд ирж байгаа сөнөөгч онгоцнуудыг радарт илэрсэн хэмээн Иргэний агаарын тээврийн хоёр нисгэгч сонинд ярьсан байна.

Үүний зэрэгцээ Британийн Акротири баазын ойролцоо гэр орон нь байдаг хүмүүс энэ сарын 25-наас эхлэн баазад үйл ажиллагаа нь эрс идэвхжсэн гэж сонинд мэдээлжээ. 1960 оноос хойш Британийн нисэхийн бааз болсон Акропили нь Сирийн эсрэг явуулах арга хэмжээний тээврийн гол зангилаа нь болно хэмээн The Guardian бичсэн байна. Уг баазыг өмнө нь Ливийн эсрэг цэргийн ажиллагаа явуулахад идэвхтэй ашигласан билээ.

Дамаск хотын дагуул районд наймдугаар сарын 21-ний шөнө химийн зэвсэг хэрэглэснээс хойш ойрын үед Сирийн эсрэг цэргийн ажиллагаа явуулна гэсэн яриа тасрахгүй байгаа. Химийн довтолгоонд 1,6 мянган хүн амь үрэгдсэн гэж Сирийн босогчид мэдээлсэн юм. “Хил хязгааргүй эмч нар” гэсэн Сирид ажиллаж байгаа олон улсын байгууллагын салбар амь үрэгдэгсдийн тоог 355 хүн гэсэн байв.

Химийн хорт хий хэрэглэсэн мэдээний дараа АНУ-ын тэнгисийн флот Газар дундын тэнгис дэх хүчээ нэмэгдүүлсэн байлаа. Удалгүй Их Британи Сирийн эсрэг цэргийн ажиллагааг АНУ-тай хамтран явуулах гэж байгаа мэдээ гарч эхлэв.
НҮБ-ын тусгай комисс химийн довтолгооны талаар өөрсдийн  шалгалтыг явуулж байна. НҮБ-ын комиссийг Сирийн эрх баригчид довтолгоон хийгдсэн газарт оруулахгүй байснаас тэд ажилдаа дөнгөж 26-ны өдөр оржээ. Тэд “үнэтэй мэдээлэл цуглуулсан” гэх мэдээ мягмар гаригаас эхлэн цацагджээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж