Тун удахгүй албан ёсоор гарах IOS7-ийн тухай

Хуучирсан мэдээ: 2013.08.28-нд нийтлэгдсэн

Тун удахгүй албан ёсоор гарах IOS7-ийн тухай

via Mungun Boroo


iOS 7 өнгөрсөн 6 сард танилцуулсанаас хойш сайн муу талыг бид сайн мэдэх болсон
билээ. Энэ хооронд Apple янз бүрийн алдаагаа засаж, сайжруулалт хийсээр iOS 7
beta 6 өнгөрсөн долоо хоногт гарсан. Харин удахгүй есдүгээр сарын 10 болох
WWDC-ний үеэр эцэсийн хэрэглэгчдэд зориулсан хувилбар нь гарна.
Анх iOS 7 -г гарснаас нь хойш ашиглаж байсан учраас зарим нэг давуу болон
дутагдалтай талуудыг хуваалцъя гэж бодлоо. Та бүхэнд ч гэсэн өөрсдийн санаа
оноо байвал бидэнтэй хуваалцаарай.

1. Хамгийн их таалагдсан зүйл бол Control Center юм.

Таалагдсан: Control Center-т WiFi, Bluetooth, Rotate Block зэргээс гадна Гэрэл,
Цаг, Тооны машин, Камер зэрэг аппыг шууд ажилуулж болно. Мөн утас түгжээтэй
байхад ч апп ажилуулж байхад ч ашиглаж болно. Түүнчлэн саад болоод байвал
идэвхгүй болгож болно.
Таалагдаагүй: Bluetooth болон Rotate нэг их хэрэг болдоггүй. Харин оронд
Cellular Data-ийг оруулсан бол илүү дээр байсан гэж бодож байна.

2. Дараа нь Spotlight Search

Таалагдсан: Утасныхаа аль ч дэлгэцэнд байсан доош нь чирэхэд л хайлтын нүд гэрч
ирнэ.
Таалагдаагүй: Хайлтын үр дүнд iOS 6 дээр Search Internet болон Wikipedia гэсэн
сонголтууд гарч ирдэг байсан. Гэтэл iOS 7 дээр энэ нь алга болсон байна. Тун
харамсалтай. Гэхдээ эцэсийн хувилбар дээр гарч ирж ч магадгүй юм.

Camera болон Image App

Таалагдсан: Энэ хоёр Апп дотор Layer нэмж өгсөн явдал хамгийн их таалагдсан.
Зургаа дөрвөлжин хэмжээтэй авч болно. Авсан зургаа сар, жил, байршил зэргээр нь
шүүж болно.
Таалагдаагүй: байхгүй.

Wallpaper болон Messages App

Таалагдсан: Урьд нь Messages апп дээр бичсэн цаг нь мессэж бүр дээр гардаггүй
байсан. Харин энэ удаа баруун тийш чирэхэд цаг нь гарч ирнэ. Wallpaper -ийн
хувьд Panorama зураг тавьж болно.
Таалагдаагүй: байхгүй.

Safari болон Calendar

Таалагдсан: Хуанли харахад маш цэгцтэй болсон. Safari бол Private болон Эхлэл
нүүр таалагдсан. Ер нь Chrome-той төстэй болсон.
Таалагдаагүй: байхгүй.

Music App

Таалагдсан: Интернэт радио нэмж оруулсан нь үнэхээр их таалагдсан. Мөн өөрийн
хүссэн FM-ээ сонсох боломжтой.
Таалагдаагүй: байхгүй.

Бусад

App Store, Weather, Phone, Монгол Keyboard,

Таалагдсан: App Store дээр Near Me гэж оруулсан нь их зүгээр санагдсан. Weather
мөн тун гоё интерфестэй болсон.
Таалагдаагүй: Phone апп дээр дугаар оруулаад буцаагаад арилгах товчлуур нь дээр
дугаарын ард болсон нь нэг гараар ашиглахад төвөгтэй болсон байна. iOS 6 гарах
үед Location хэсэгт Монгол батгсаныг бид бүхэн мэдэж байгаа. Энэ нь удахгүй,
keyboard layout гарч магадгүй гэсэн хүлээлт үүсгээд байсан юм. Гэтэл
харамсалтай гарсангүй.


Эх сурвалж Itech

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж