Зимбабве Африкт анхны “Диснейлэнд” байгуулна

Хуучирсан мэдээ: 2013.08.28-нд нийтлэгдсэн

Зимбабве Африкт анхны “Диснейлэнд” байгуулна

Зимбабвегийн Засгийн газраас тус улсыг зорих жуулчдыг нэмэгдүүлэх үүднээс алдарт Виктория хүрхрээ /Victoria Falls/-ний орчимд “Диснейлэнд” барихаар төлөвлөж байгаа гэнэ. Африк дахь анхны “Диснейлэнд”-ийг байгуулахад Зимбабвегийн Засгийн газраас урьдчилсан байдлаар 300 сая гаруй ам.доллар зарцуулах тооцоо гарсан ба энэхүү төвлөгөөг НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий ассамблейд танилцуулсан байна. Түүнчлэн Зимбабвегийн Засгийн газраас энэхүү ажлын хүрээнд Виктория хүрхрээ дэх нисэх онгоцны буудлыг өргөжүүлэхээр 150 сая ам.долларын хөрөнгө оруулалт татах төсөл боловсруулаад байгаа аж.

Өмнөд Африкт орших Зимбабве нь өнгөрсөн арван жилийн хугацаанд дэлхийн хамгийн өндөр инфляцитай улсаар байнга тодорч, эдийн засаг нь уналтад ороод байгаа ба эдийн засгийг сэргээхэд аялал жуулчлалын салбарыг түлхүү ашиглахаар төлөвлөжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж