
Киноны уран бүтээлчид харин энэ цаг мөчид Хатан хааны гэр бүлийнхнээс нэлээд эмээж байгаа гэнэ. Нийгэм, үзэгчдээс гадна Диана гүнжийн гэр бүл энэхүү киног хэрхэн хүлээж авах эсэх нь тэдний санааг зовоож буй аж. Тэр тусмаа гол дүрийн жүжигчин Наомигийн хувьд ханхүү Уильямын сэтгэгдэл тун чухал, түүнээс эмээж буйгаа ч илэрхийлжээ.
Наомид энэ дүрийг бүтээх санал ирэхэд хоёр ч удаа татгалзсан боловч эцэстээ зөвшөөрсөн байна. Ямартай Наоми Уаттсын амилуулсан Диана гүнж тун удахгүй үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ.
С.ӨЛЗИЙ