Facebook 100 тэрбумын хөрөнгөтэй болов

Хуучирсан мэдээ: 2013.08.28-нд нийтлэгдсэн

Facebook 100 тэрбумын хөрөнгөтэй болов

Олон нийтийн Facebook сүлжээний
зах зээлийн үнэлгээ нь наймдугаар сарын 26-ны арилжаагаар зуун тэрбум
ам.доллараас давсан тухай Bloomberg мэдээлжээ.


Фото: Lionel Bonaventure / AFP

Шуурхай
холбоон дахь рекламын худалдааны ашгийн өсөлтийн өөдрөг дүгнэлтийн
мэдээний дагуу компанийн хувьцааны үнэ өссөн байв. Bloomberg
мэдээлснээр, олон нийтийн сүлжээний хувьцааны үнэ Нью-Йоркийн бирж дээр
нэг бүр нь 41,1 ам.доллараар арилжаалагджээ. Өмнөхөн нь тус хувьцааны
үнэ 41,94 ам.доллар хүрсэн нь Facebook 2012 онд арилжаанд орсон үеэс
хойшхи хамгийн өндөр хэмжээ болж байна.

Жилийн эхнээс наймдугаар
сарын 26 хүртэл Facebook-ийн хувьцаа 52 хувиар өссөн бол Standard &
Poor’s 500 индекс  энэ хугацаанд зөвхөн 17 хувийн өсөлт үзүүлжээ.

Энэ
жилийн долдугаар сард IPO хийснээс хойш сүлжээний хувьцааны үнэ анх
удаагаа нэг бүр нь 38 ам.доллараас давж арилжаалагдсан байлаа. 2012 оны
есдүгээр сард Facebook-ийн хувьцаа 18 ам.долларын ханштай байсан юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж