Төв банк юань худалдсангүй

Хуучирсан мэдээ: 2013.08.27-нд нийтлэгдсэн

Төв банк юань худалдсангүй

Монголбанк өнөөдөр хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд ам.доллар худалдах, худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк банкуудад 16.0 сая ам.доллар худалдсан байна. Юань худалдан авах санал ирсэн ч Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцоогүй ажээ.

Харин своп хэлцлээр банкууд 3.0 сая ам.долларыг своп хэлцлээр худалдан авах санал ирүүлсэнийг Төв банк 100 хувь биелүүлсэн байна.

Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын зах зээлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилготойгоор Монголбанкнаас авч буй нэгэн арга хэмжээ ажээ. Гадаад худалдааны валют худалдааг ийнхүү долоон хоног бүрийн мягмар, пүрэв гарагт зохион байгуулдаг бөгөөд үүнд зөвхөн Монгол Улсад банкны үйл ажиллагаа эрхэлдэг банкууд оролцдог байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж