&#34Америкийн нээлттэй тэмцээн&#34 эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.08.27-нд нийтлэгдсэн

&#34Америкийн нээлттэй тэмцээн&#34 эхэллээ

Мэргэжлийн
талбайн теннисний оны турш болдог дөрвөн “Их дуулга” тэмцээний
сүүлчийнх болох “Америкийн нээлттэй тэмцээн” энэ сарын 26-нд АНУ-ын Нью-Йорк хотноо USTA Billie Jean King National Tennis Centerэхэллээ. Нийт 34.3 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээн ирэх сарын 6-нд өндөрлөнө.

ОХУ-ын нэрт теннисчин Мария Шарапова ирэх жилийг хүлээнэ

ОХУ-ын нэрт
теннисчин Мария Шарапова
бэртлийн улмаас тэмцээнийг өнжихөөр боллоо. Тэрбээр тэмцээний өмнө овгоо сольж, өөрийн чихрийн брэндийн Sugarpova нэрээр
оролцох хүсэлтэй байгаагаа мэдэгдээд байсан. Мөн дасгалжуулагчаа сольж, бас нэгэн шуугианыг тариад байсан түүний хувьд өнгөрөгч мягмар гаригт мөрөндөө санамсаргүй бэртэл авснаар тэмцээнд оролцох боломжгүй болсон юм. Тэмцээний дөрөвт эрэмбэлэгдэж байсан
Польшийн Агнешка Радваньска гуравт бичигдсэн байна. Эмэгтэйчүүдийг
АНУ-ын нэрт теннисчин Серена Уильямс тэргүүлж, Беларусын Виктория
Азаренка хоёрт бичигдэж байна.

Мария Шарапова “Америкийн
нээлттэй тэмцээн”-нд 2006 онд түрүүлж байсан бөгөөд дөрвөн “Их
дуулга”-ад бүгдэд нь түрүүлээд байгаа. 2004 онд “Уимблдон”, 2008 онд
“Австралийн нээлттэй тэмцээн”, 2012 онд Францын нээлттэй тэмцээнд
түрүүлсэн бөгөөд өнгөрсөн жил Лондонгийн олимпийн их наадмаас мөнгөн
медаль хүртсэн. Энэ жил Шарапова “INDIAN WELLS”, STUTTGART-т түрүүлсэн.
Харин тэр Францын нээлттэй тэмцээний шигшээд шалгарсан ч агуу
Серена Уильямст ялагдсан бол “Уимблдон”-ы хоёрдугаар тойргоос тэмцээнийг
орхисон. Гэсэн ч түүний чансаа Америкийн нээлттэй тэмцээний өмнө
гурваас буугаагүй байсан.

Нийт шагналын сан 34,3 сая ам.долларт хүрч байгаа нь дээд амжилт тогтоогоод байна

Энэ жилийн
"Америкийн нээлттэй тэмцээн"-ий нийт шагналын сан 34.3 сая ам.долларт
хүрч, "Их дуулга"-ын түүхэн дэх дээд амжилтыг тогтоогоод байна.

Энэ оны "Австралийн нээлттэй тэмцээн" 30 сая ам.доллар, Францын нээлттэй тэмцээн 29 сая ам.долларт хүрч байсан бол өнгөрсөн сард өндөрлөсөн "Уимблдон"-ын шагналын сан 34 сая ам.долларт багтсан. Харин "Америкийн нээлттэй тэмцээн" 34,3 сая ам.долларт хүртсэнээр дээд амжилт тогтоогоод байна.

Эрэгтэй,
эмэгтэй ганцаарчилсан төрлийн аваргууд 2,6 сая ам.долларын шагнал
хүртэх бол дэд аваргууд 1,3 сая "ногоон" халааслах аж. Өнгөрсөн жилийн
тус тэмцээнд түрүүлж байсан АНУ-ын Серена Уильямс, Их Британы Энди
Мюррей нар 1.9 сая ам.доллар хүртэж байжээ.

1-р тойрогт 32 мянган ам.доллар /чансаанд эмэгтэй 5 оноо, эрэгтэй 10 оноо авах/
2-р тойрогт 53 мянган ам.доллар /эмэгтэй 100 оноо, эрэгтэй 45 оноо/
3-р тойрогт 93 мянган ам.доллар /эмэгтэй 160 оноо, эрэгтэй 90 оноо/
4-р тойрогт 165 мянган ам.доллар /эмэгтэй  280 оноо, эрэгтэй 180 оноо/
Шигшээ наймд 325 мянган ам.доллар /эмэгтэй 500 оноо, эрэгтэй 360 оноо /
Хагас шигшээд 650 мянган ам.доллар /эмэгтэй 900 оноо, эрэгтэй 720 оноо/
Дэд аварга 1 сая 300 мянган ам.доллар /эмэгтэй 1400 оноо, эрэгтэй 1200 оноо/
Аварга 2 сая 600 мянган ам.доллар /эмэгтэй, эрэгтэй 200 оноо/ тус тус хүртэх аж.

Харин хосын төрлийн аваргууд (эмэгтэй, эрэгтэй) 460 мянган ам.доллар, холимог хосын аваргууд 150 мянган ам.доллар хүртэх аж.

Серена Уильямс, Виктория Азаренка нарын шилдгүүдийн хэн нь түрүүлэх вэ?

Тэмцээний гуравт эрэмбэтэй байсан явсан Шарапова оролцох боломжгүй болсон. Магадгүй энэ байдал шилдгүүдэд бага ч боловч ачаа хөнгөвчилсөн гэхэд хилсдэхгүй. Тэмцээнийг тэргүүлэн тоглож буй "Их дуулга"-ын 16 түрүүт агуу Серена Уильямсыг зогсоох хүн гарах болов уу. Магадгүй энэ жилийн "Австралийн нээлттэй тэмцээн"-нд түрүүлсэн Виктория Азаренка тус тэмцээнд түрүүлэх хүслээр дүүрэн байгаа. Азаренка энэ сарын 18-нд өндөрлөсөн "Cincinnati Open" тэмцээний шигшээд дэлхийн манлай
теннисчин Серена Уильямсыг 2:6 6:2 7:6(6)-ийн харьцаагаар буулган аваад байгаа. Тэгэхээр дээрх хоёр теннисчин учраа бүрээ буулган авсаар байвал шигшээд таарах магадлалтай. Мэдээж тэднийг шигшээд шалгарахын өмнө олон шилдгүүд хүлээж буй.

Дөрөв дэх түрүүг хэн хүртэх вэ?

Энэ оны анхны "Их дуулга"-д дэлхийн манлай теннисчин Сербийн Новак Жокович тэргүүлсэн. Түүний хувьд тус тэмцээнд 2008 онд түрүүлж, улмаар сүүлийн гурван жил дараалан түрүүлээд байгаа. Бэртлийн улмаас "Австралийн нээлттэй тэмцээн"-ийг өнжсөн Рафаэль Надаль Францын нээлттэй тэмцээнд орох хүртлээ Indian Wells, Madrid, Rome Masters цувралд түрүүлсэн. Гэсэн ч тэрбээр шороон талбайн хаан гэдгээ баталж "French Open"-ы найм дахь, нийт "Их дуулга"-ын 12 дахь түрүүгээ хүртсэн. Түүний хувьд 2009 оныг эс тооцвол 2005-08, 2010-13 онуудад шороон талбайд түрүүгээ алдаагүй. Мөн тэрбээр энэ сард Montreal, Cincinnati Masters цувралд дараалан түрүүлсэн. Ингэснээр тэрбээр оны турш болдог Мастерсийн есөн цувралын таван түрүүг хүртээд байна. Ирэх аравдугаар сард Shanghai, Paris Masters цуврал болж, энэ оны Мастерсийн тэмцээн өндөрлөх юм.

Албан бус дэлхийн аварга гэгддэг "Уимблдон"-нд Их Британы Энди Мюррей түрүүлж, 78 жил нутгийн теннисчин түрүүлж чадаагүй байсан хар цувралыг зогсоосон юм. Өнгөрсөн жилийн Лондонгийн их наадмаас алтан медаль хүртэж, улмаар "Америкийн нээлттэй тэмцээн"-нд түрүүлж, Их британичуудыг баярлуулж байсан Энди Мюррей энэ жил Лондонд тун өнгөтэй байсан. Харин тэрбээр "US OPEN"-нд гуравт чансаалагдаж, Рафаэль Надальд байр сууриа алдаад байгаа. Мэдээж энэ жилийн гурван "Их дуулга"-д түрүүлээд байгаа тамирчид дээр агуу Рожер Федерер, Аргентиний Хуан Мартин дел Потро, мөн үе үехэн шилдгүүдийг буулгасаар байгаа АНУ-ын Жон Иснер гээд хэн ч түрүүлж мэдэхээр. Одоо зөвхөн тоглолтуудыг үзэх л үлдлээ.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж