“Хүслийн лиг”-ийн медальтнууд удахгүй тодорно

Хуучирсан мэдээ: 2013.08.27-нд нийтлэгдсэн

“Хүслийн лиг”-ийн медальтнууд удахгүй тодорно

МХБХ-ны “Хүүхэд Хөлбөмбөг Ирээдүй” хөтөлбөрийн албан ёсны түнш “MCS COCA COLA” ХХК-тай хамтран зохион байгуулдаг “Хүслийн лиг-2013” тэмцээн амжилттай зохион явагдаж байна. Өчигдөр хэсгийн сүүлчийн тоглолтууд болж, хагас шигшээд тоглох багууд тодорлоо.

U-15 нас

АРВИС 13:2 ХУД ХАСУ МЕГАВАТ

Нэгэнт хэсгээсээ гарах боломжгүй байсан Хасугийнхан өнөөдөр талбай дээр долуулаа тоглолоо. Тоглолтын нэгдүгээр үеийг тэд 4:2 харьцаагаар сайн дуусгасан ч, хоёрдугаар үед 9 гоол алдаж 13:2 харьцаагаар тоглолтыг өндөрлүүлснээр энэ жилийн “Хүслийн лиг-2013” тэмцээнийг 2 хожил, 4 хожигдолтойгоор дуусгаж байна. Харин “Арвис” багийн хувьд хэсгээсээ гуравдугаар байраар гарч байгаа юм.

ГООЛ:
Б.Гарамбазар 5’, Э.Мөнгөнбагана 4’ 9’ 41’ 61’ 63’, М.Тэмүүлэн 44’ 49’, Ц.Билгүүн 48’ 59’, О.Есүхэй 57’, М.Энхтөгс 23’, Э.Алтантариа 60’ (13:2) Н.Энхбаяр 24’, Э.Тэлмэнбаяр 17’

АРВИС: 
Б.Гарамбазар, Э.Мөнгөнбагана, О.Есүхэй, Э.Мандахбаяр (Б.Анхбаяр), Б.Мөнхбат (М.Тэмүүлэн), Г.Эрдэнэбулган (Ц.Билгүүн), Г.Пүрэвдаш, Ч.Мэндээ, М.Энхтөгс, Э.Тэмүүжин, Э.Алтантариа

ХУД ХАСУ МЕГАВАТ:
П.Энхбаяр, С.Амартүвшин, О.Энхтайван, Ж.Дамбацэвээн, Г.Тэмүүжин, Э.Тэлмэнбаяр, Д.Өнөболд

U-17 нас

ХАСЫН ХҮЛЭГҮҮД 2:2 ХУД ХАСУ МЕГАВАТ

“Хасу мегават” багийн хувьд маш чухал тоглолт байсан юм. Тоглолтын нэгдүгээр үе тэнцээгээр өндөрлөсөн бол, хоёрдугаар үе мөн тэнцэж, тэд хэсгээсээ 4-р гарч чадлаа. Ингэснээр Хоромхоныхон мултарлаа. 

ГООЛ:
  Т.Мөнхсүлд 61’, Ц.Намсрай 28’ (2:2) А.Тэмүүжин 29’, Б.Баттулга 69’

ХАСЫН ХҮЛЭГҮҮД: 
Л.Мөнх-Эрдэнэ, Б.Равданцэрэн, П.Энхбилэг, Н.Бямбажаргал (Б.Билгүүн), Т.Ням-Эрдэнэ (Г.Мэгжиджанрайсаг), У.Алтан-Учрал, Б.Удаанжаргал (Т.Мөнхсүлд), Б.Баярзориг, Э.Мягмаршагдар, Б.Дөлгөөн, Ц.Намсрай

ХУД ХАСУ МЕГАВАТ:
А.Тэмүүжин, Б.Баттулга, О.Буянбаатар, Б.Сүхболд, Б.Эрхбаяр, У.Хүрэлчулуун, Г.Тулгабаяр, Б.Ууганбат, П.Ганбат, Н.Ганбилэг (Э.Адъяабат), Ц.Түвшинтөгс (Ц.Тэлмүүн)

ШИНЭ ЯАРМАГ 0:3 АРВИС

Хэсгээсээ гарах боломжгүй байсан “Шинэ Яармаг” хэсгийг тэргүүлж байгаа “Арвис” багийн эсрэг сүүлчийн тоглолтоо хийлээ.Тоглолтын нэгдүгээр үе 0:3 харьцаагаар Арвис багийн илт давуутай өндөрлөсөн бол тоглолтын хоёрдугаар үе 0:0 харьцаагаар өндөрлөснөөр Шинэ Яармаг баг 2 тэнцээ, 4 хожигдолтойгоор энэ удаагийн тэмцээнийг дуусгаж байна.

ГООЛ:
Э.Өлзийтөмөр 8’, О.Одбаяр 25’, Б.Отгонбат 15’

ШИНЭ ЯАРМАГ: Б.Баттүшиг, Б.Санжаадорж, Б.Балжинням, А.Эрдэмбилэг, Ц.Билэгжаргал, М.Балдангомбо, Д.Батмөнх, А.Бямбажанчив, Г.Ган-Очир, Г.Давхарбаяр, Б.Эрдэнэхүү (Б.Өнөртүвшин)

АРВИС:
П.Бадамсэрээжид, О.Одбаяр (А.Будхүү), Ө.Бямбацогт, Э.Өлзийтөмөр, О.Энхбат, Б.Түвшинбаяр (С.Энхсайхан), Б.Шинэбат, Э.Даваатөмөр, С.Дүвчин, Б.Баярцэнгэл

ХААН ХҮНС ТИТЭМ 5:0 ЭРЧИМ

Тоглолтын нэгдүгээр үе 1:0 харьцаагаар “Хаан Хүнс Титэм” багийн ялалтаар өндөрлөсөн бол, хоёрдугаар үед “Хаан Хүнс Титэм” баг дарааллан 4 гоол хийснээр “Эрчим”-г бут ниргэж, дахин 3 оноо авснаар хэсгээсээ 2-р байраар гарлаа. Харин “Эрчим” баг 1 хожил, 1 тэнцээ, 4 хожигдолтойгоор тэмцээнийг дуусгаж байна.

ГООЛ:
Э.Анхбаяр 29’, Ж.Ган-Оргил 45’, Т.Ууганбаяр 66’, Г.Оюунбаатар 46’, Ц.Идэрчулуун 65’

ХААН ХҮНС ТИТЭМ:
Ж.Ган-Оргил, Э.Анхбаяр, Т.Ууганбаяр, Б.Чоглоонамжил (Б.Бат-Эрдэнэ), Г.Оюунбаатар (Б.Алтайбаатар), Нармандах, Г.Эрдэнэбаяр, О.Гансүх (П.Саруулболд), Б.Мөнхжигүүр, Ц.Идэрчулуун, А.Нямтулга

ЭРЧИМ: Г.Мөнхбаяр, Б.Бат-Эрдэнэ, Г.Алтангэрэл, Төгөлдөр, Г.Батсүрэн, С.Мөнгөншагай, Гандэлгэр, С.Пүрэвдорж, Батзориг (А.Гэрэлтсанаа), Энэрэл, Болорсүх




МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж