Цэгмэд эмээд гэр авч өгөх хандивын үйл ажиллагаа эхлэхэд бэлэн боллоо. Хамтын
халуун сэтгэлийн залуучууд өвөл болж хүйтрэхээс өмнө эмээг гэртэй болгож
өгөхөөр шийдсэн юм. Энэ байшин нь, байшин ч гэж дээ энэ бол амбаар байгаа юм.
Их хүйтэн, өвөлдөө бол эмээ галаа түлээд зуухныхаа хажууд унтдаг юм. Бидний
эмээгээс юугаараа дутахав хөгшин настай хүн үр хүүхэд ч байхгүй ганцаараа хэцүү
байдаг байх. Ядаж өөрийн гэсэн гэртэй болчихоод дулаахан санаа зовох зүйлгүй,
тэр хашаанаасаа нүүсэн ч гэрээ аваад нүүг гэж бодоод гэр авч өгөхөөр болсон юм.
Хандивын данс: Хаан банк 5041121272 – З.Сарантуяа
Холбогдох утас: 99960806, 99811629
Манай хаяг: Хан-Уул дүүрэг, 120 мянгат, 1-р хороо, 5-р байр, 1 давхарт 27 тоот.