
Келоуны мэр Уолтер Грейгаас (Walter Gray) авсан ярилцлагаа Лори Вельбурн эхлүүлэхдээ өөрийн радио нэвтрүүлэгтээ хэвлэл мэдээллийн хурц гарчгуудыг авч хэрэглэдэг гэдгээ хэлэв. Тэрээр Нью-Йоркийн бааранд эмэгтэйчүүд топлесс хийхийг хориглосон тухай ярилцжээ. Энэ бүгдийн дараа Келоуны эмэгтэйчүүд хуулийн дагуу олон нийтийн газарт цээжин бие нүцгэн байлгаж болох уу хэмээн асуулаа.
Хотын захирагчийг хариултаа бэлтгэж байх зуур сэтгүүлч түүнд микрофоноо бариулж байгаад өөрөө цамцаа тайлан нүцгэлжээ. Эхлээд захирагч сандарсан байдалд орсон ч дараа нь үүнийг хуулиар хориглоогүйг тайлбарлаад “Би үүнийг хийхийг танд зөвлөхгүй, гэхдээ та ямар ч гэмт хэрэг хийгээгүй” хэмээн хариулт өгсөн байна.
Хожим хэвлэлүүдэд мэдэгдэхдээ, үүнийг санаатайгаар зохион байгуулсан гэжээ. Дээрх On The Rocks радиогийн ярилцлага нь эрэгтэйчүүдтэй тэгш эрхийн төлөө тэмцэгч эмэгтэйчүүд хөхөө нүцгэлэн явдаг «Go Topless Day» өдрийн өмнө хийгдсэн гэнэ.
Топлессийг 1996 оноос Канад эмэгтэйчүүдэд хуулиар зөвшөөрсөн байгаа. Нью-Йорк муж улсад эрэгтэйчүүд цээжээ нүцгэлэн явж болдог гудамж, наранд шарлагын газруудад хөхөө гаргах захирамжийг 1992 онд гаргасан байна. Гэхдээ саяхан болтол олон нийтийн газар ингэж яваа эмэгтэйчүүдийг тогтмол барин саатуулсаар иржээ. Хотоор хагас нүцгэн явах эмэгтэйчүүдийг барин саатуулахыг энэ жилийн зунаас Нью-Йоркийн цагдаа нарт эрс хориглосон байна.