Нийтлэлийг: ТОМАС Б.АЛЛ ЕН
Гэрэл зургийг: ДИН КОНГЕР /ҮГН-ийн гэрэл зурагчин/
Бүдүүлэг
харанхуй үеийг давантуулж, социализм, коммунизмын төлөө хэмээн уухайлж, аж
үйлдвэр,хотжилтыг улс орны цорын ганц ирээдүй хэмээн төсөөлж явсан тэр үед
монголчуудын уламжлалт ахуй амьдрал тэр их мөрөөдөл дунд хэрхэн тэмцэж байсан
тухай National Geographic сэтгүүл 1985 оны 2 сарын дугаартаа нийтэлж байжээ.
Шинэ оны тэсгим хүйтэн энэ өдөрцасан
цагаанаар хучигдсан нүдалдам тал нутгаар бид давхина. Хорин долоон миль…
хориннайман миль… Зөвлөлтөд үйлдвэрлэсэн жийп машины хяналтын самбараас би
километрийн заалтыг мильд шилжүүлэн бодож сууна… Амьдамьтны бараа харалгүй
хорин есөн миль газар явжээ. Зун харагддаг байсан адуу, үхэр, тэмээор сураггүй
болчихож. Зэрлэг өвс ургамал, элсээр хучигдсан Монгол одоо өвлийн нимгэн,
гялтгар цасан дор оржээ. Жийпний дөрвөн дугуй хөр цасыг чахруулан өнхөрсөөр.
Гучинмиль… .
Энд ирэх бүрт надад нэг л харийн
тэгсэн мөртөө Дакотагийн хээр тал газар, Небраскагийн өргөн гандуу нутаг,
Канзасын тэгш тал, адуу мал, Колорадо, Вайомингийн талхээр, уул толгод,
Монтанагийн уудам тэнгэр гээд Америк нутаг минь үзэгдэх шиг. Эдгээр мужуудыг
нийлүүлэхэд Монгол орны хэмжээ барагцаалагдана. Энэ л 1,6 сая км2 орчим газар
нутагт 1,9 сая монголчууд амьдардаг. Энэ нь ойролцоогоор 1 км2 талбайд 1,2
ногддог гэсэн үг юм.
Гурван жийп ямар ч газрын зураг,
луужингүй Монголын баруун зүгт нэгэн малчин айлыг зорин мэлийсэн уудам талын
хаа нэгтээ явна. Гучин нэгэн миль… Нүдний үзүүрт хонин сүрэг сүүтэгнэж,
салхинд буруу харан зогсох хэдэн үнээ, тав зургаан адууны сагсайсан үсэнд нь
хяруутогтож цайрсан үзэгдэв. Бид замгүй тал дундуурнэгэн том цагаан цэгийг
чиглэн явлаа. Тэр бол брезентэн хучилттай гэр буюу юрт, бидний шинэ оноо угтах
нүүдэлчин айлын гэр байлаа. Гурван жийп гэрийн урд зогссоноор бид уралдах шахуу
бууцгаав. Биднийг хариуцаж явсан албаныхан гэрийн эзэн Жамсранд орчуулагч
Наталия Бурсо-Леланд, ҮндэснийГазарзүйн Нийгэмлэгийн гэрэл зурагчин Дин Конгер
болон намайг танилцууллаа. Жамсран бол малчин бөгөөд 2 сарын 2-ны энэ өдөр бол
малчдын шинэ оноо угтах өдөр. Харин хотынх үмүүс 1 сарын 1-нд тэмдэглэдэг.
Үүнээс үүдэн Монгол улс үйлдвэр хот бүхий ирээдүйг цогцлоохын сацуу өнгөрсөн
үеийн нүүдэлчин амьдралаар амьдарч байгаа ажээ.
Хэрэв өнгөрсөн цаг нь хөдөө, ирээдүй
цаг нь хот гэвэл Mонголчууд яг алтан дунджид явж байна. Албаны хүний хэлснээр,
монголын хүнамын тал нь одоо хотод амьдарч байна.
ЗХУ, Хятад хоёр найрсаг харилцаатай
байхдаа аль аль нь Монгол руу хүн хүч, мөнгийг цутгадаг байлаа. Цэнхэр
хувцастай болохоор нь цэнхэр зөгий гэж монголчуудын хочилдог хятад ажилчид их
дэлгүүр, цэнгэлдэх хүрээлэн, эмнэлэг, зочид буудал, орон сууцнуудыг барьжээ.
Олон мянган хятадууд ч энд суурьшжээ.
1960-аад онд хоёр их гүрэн олны
нүдэн дээртүнжин хагарч, ЗХУ Монголын гол хамгаалагч болж дууссанаар хятад
оршин суугчид бөөн бөөнөөрөө гарч явцгаасан юм. Намайг Монголд байх үед олон
мянган хятадуудаас тариачин болж эндээ үлдэх үү, нутаг буцах уу гэхэд тэд Хятад
руу явах галт тэргийг сонгож байсан юм даг.
Эх сурвалж: http://nationalgeographic.mn/