
Facebook-ийн хэрэглэгч өөрийн хуудсанд бичихдээ, тэрээр Британийн зохиолч Филип Керрийн адал явдалт номыг уншсан тухайгаа тэмдэглэсний дараа уг сүлжээ түүнд Адольф Гитлерийн номыг уншихийг зөвлөсөн байна. Гитлерийн «Миний тэмцэл» номыг бусад ямар нэгэн номын адил уг сүлжээнд рекламдаж байгаа нь хэрэгчийн гайхлыг юуны түрүүнд төрүүлжээ.
«Миний тэмцэл» ном Facebook-т өөрийн хуудастай ба түүнд нь 29 мянган хүн бүртгэлтэй байгаагаас гадна хуудсанд нь номын тухай мэдээллийг «Википедигаас» иш татан тавьсан байна. Олон нийтийн сүлжээ болсон хэрэг явдалд ямар нэг тайлбар хийсэнгүй.
Өөрийн намтрын «Миний тэмцэл» номоо Адольф Гитлер Ландсбергийн шоронд хоригдож байхдаа бичсэн байна. Номыг хоёр ботиор 1925-1926 онуудад хэвлэн гаргасан юм. Уг номонд Гитлер нацианал-социализмын үндсэн санааг бичсэн байгаад түүнийгээ 30-аад онуудад засгийн эрхэнд гараад хэрэгжүүлсэн юм. Одоо зохиогчийн эрх нь Баварийн Засгийн газарт байдаг бөгөөд 2016 оноос ном нь нийгмийн мэдлийнх болно.
Герман, Орос зэрэг зарим орнуудад национал-социализмын санааг сурталчилсан гээд Гитлерийн ном хориотой. Францад уг ном чөлөөтэй боловч түүнийг хэвлэн нийтлэгч нь эхний хуудаснуудад нацизмын аймшгийн талаар заавал өгүүлсэн байх ёстой.