Соня Ганди эмнэлэгт хүргэгджээ

Хуучирсан мэдээ: 2013.08.27-нд нийтлэгдсэн

Соня Ганди эмнэлэгт хүргэгджээ

Энэтхэгийн үндэсний конгресс намын лидер Соня Ганди даваа гаригийн 26-ны өдөр парламентын хуралдааны танхмаас шууд эмнэлэгт хүргэгджээ гэж Associated Press дамжууллаа.

Соня Ганди парламентын байрнаас гарч байгаа нь.
Фото: AP

Энэтхэгийн эрх баригч намын лидер 66 настай Соня Гандийн цээжээр өвдсөний улмаас түүнд эрчимт эмчилгээ хийжээ. Эмч нар үзлэг шинжилгээний дараа түүнийг ердийн тасагт оруулсан байна. Орон нутгийн хэвлэлийн мэдээгээр ням гаригаас Ганди халуунтай байгаа аж.

Ерөнхий сайд байсан нөхөр Ражив Ганди амь үрэгдсэнээс хойш улс төрд орж ирсэн Соня Гандигийн эрүүл мэндийн асуудал төдийлөн яригдаад байна. Тэрээр 2010 онд АНУ-д очин мэс засалд орсон бөгөөд хэвлэлээр хорт хавдартай байх магадлалтай гэж таамаглаж буй ажээ. Эрх баригч нам лидерийнхээ эрүүл мэндийн талаарх мэдээллийг гаргах нь хувийн амьдралд нь оролцсон хэрэг болно гэж үздэг байна.

Энэтхэгийн парламентын сонгууль 2014 онд явагдана.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж