НҮБ-ын шинжээчид ажилдаа оров

Хуучирсан мэдээ: 2013.08.27-нд нийтлэгдсэн

НҮБ-ын шинжээчид ажилдаа оров

Сирид ажиллахаар ирсэн химийн зэвсгийн шинжээчид хордуулах бодис хэрэглэсэн гэх районд 26-ны өдөр хүрэлцэн ирсэнийг Reuters дамжуулав.

Фото: AP

Гэрч нарын яриагаар химийн мэргэжилтнүүд засгийн хяналтын районоос босогчдын хяналтад байгаа суннитийн Муадамия гэх нийслэлийн дагуул хотод орж иржээ. 

НҮБ-ын шинжээчдийн багтай ажиллаж байгаа нэгэн эмчийн хэлснээр тэд сүмүүдийн нэгэнд очоод довтолгоонд хэлмэгдсэн хүмүүсээс яриа авч, хордлогын улмаас нас барсан хүмүүсийн шарилаас шинжилгээний материал цуглуулж эхэлжээ.

НҮБ-ын шинжээчдийн баг босогчдын хяналтын нэг районд орж ирэх үеэр мэргэн буучдын галд өртсний улмаас ажиллагаа нь хойшлогдсон гэж өмнө мэдээлсэн байна. Тэдний машинд хэд хэдэн сум туссан байжээ. НҮБ-ын шинжээчид Сирид химийн зэвсэг хэрэглэсэн гэдгийг тогтооно.

Өмнө нь Сирийн эрх баригчид ба босогчид химийн довтолгоонд харилцан бие биенээ буруутгасан байгаа. Долдугаар сарын 21-ний өдөр химийн зэвсгийг Сирийн Засгийн газар хэрэглэсэн гэдэгт АНУ, Франц, Их Британи эргэлзэхгүй байгаа. Үүнтэй холбогдуулан эдгээр орнууд дахин ийм хэрэг хийлгэхгүйн үүднээс Сирийн хэрэг явдалд оролцох боломжоо үгүйсгэхгүй байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж