Лаост цагаан будаа тариалах боломжтой

Хуучирсан мэдээ: 2013.08.27-нд нийтлэгдсэн

Лаост цагаан будаа тариалах боломжтой

Монгол Улс Лаосын нутаг дэвсгэрт цагаан будаа тарих боломжтой болжээ. Тодруулбал, бид цагаан будааны хэрэгцээгээ 100 хувь импортоор хангаж ирсэн бөгөөд үүнийг өөрчилж цагаан будаагаа өөрсдөө тариалах боломж байгаа талаар ҮХАА-н сайд Х.Баттулга Бүгд найрамдах Лаос ард улсын Хөдөө аж ахуй, ойн сайд Вилаяван Помке тэргүүтэй төлөөлөгчидтэй өчигдөр уулзах үеэрээ ярилцсан байна. Энэ үеэр талууд цаашид яамдууд хамтран ажиллах санамж бичигт уулзалтын үеэр гарын үсэг зурсан ажээ. Уг санамж бичигт Лаост цагаан будаа тариалах, газар түрээслэх, Лаосын тал Монгол Улсад хонины аж ахуй эрхлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, шийдвэрлэх зэрэг асуудлыг тусгаж,  хамтын ажиллагааны санамж бичгийн дагуу ажлын хэсэг байгуулан ажиллах, хоёр талын хувийн хэвшлийнхнийг томилон, бодит төслүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан байна.  

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын урилгаар БНАЛАУ-ын Хөдөө аж ахуй, ойн сайд Монгол Улсад айлчилж, айлчлалын бүрэлдэхүүнд яваа төлөөлөгчид Төв аймгийн Эрдэнэ суманд малчин айлд зочилж, Монголын уламжлалт мал аж ахуйтай танилцахын зэрэгцээ ХААИС болон Мал аж ахуй, эрдэм шинжилгээний хүрээлэнд зочилж, Лаост мал эмнэлгийн салбарт хамтран ажиллахаар ярилцсан байна.

Ийнхүү импортын хүнсний голлох нэр төрлийн барааны нэг цагаан будааг Лаост тариалж, дотоодын хэрэгцээгээ хангах боломжтой болжээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж